Халдвартай иргэн бусдын бичиг баримтаар Сэлэнгэ аймагт очжээ

Сэлэнгэ аймгийг сүүлийн 48 хоног халдвар илрээгүй эрүүл бүс боллоо хэмээн зарласан бол өнгөрсөн шөнө тус аймагт, бусдын PCR шинжилгээний бичгээр ирсэн хүнээс халдвар илэрсэн байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:   -“УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох  шийдвэр гарсан учраас аймгийнхаа иргэдийг татах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн хоёр автобус өнөөдөр ирсэн. Дээрх иргэд хэдийгээр нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирж байгаа ч энд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авч байгаа. Энэ явцад иргэн А-ийн хариу эерэг гарсан. ХӨСҮТ-өөс иргэн А-г хайгаад байсан боловч тэрбээр өөр хүний бичиг баримт ашиглаад зорчиж явсан тул олдохгүй байсан.  Шалгалтын явцад тухайн иргэн … Continue reading Халдвартай иргэн бусдын бичиг баримтаар Сэлэнгэ аймагт очжээ